Дурлалаар би дахин төрсөн юм шиг болно
Дуугаараа үүнийг илэрхийлж чадахгүй ээ
Дулаахан харцанд чинь уярч догдлоод байх юм
Уучлаарай чамдаа л би дасчихжээ
Хажууд чинь байхад үнэр чинь дотно байх юм
Хайрлаад, хайрлаад бас дутуу л юм шиг бодогдоно
Хэзээ ч өгч дуусахгүй сэтгэл зүрх
Хэзээ ч зогсохгүй үргэлжлэх миний
Хайр чамайг хэзээ ч ганцаардуулахгүй ээ
Ганцхан чамдаа би дурласаар л байх болно
Хонгор минь, чамайг үргэлж уучилсаар байх болно
Дуулсан дуу бүхэндээ би
Чамд хайртай гэж хэлэхийг минь сонсооч
Сонсооч
Чи амлаач хайртай гэдэг тэр л үгээ
Би хүлээнэ, түүнээс ихийг чамаасаа
Бүсгүй хүн юу хүсдэгийг чи минь мэддэг болов уу?
Ойлгоорой чамдаа л би хайртай
Яг одоогийх шигээ үргэлж чинийх л байна
Яг анхных шигээ хайрласаар байна гэж
Зүрхэнд чинь энэ л аялгуугаараа
Зөөлхөн шивнэе энийг
Хайр чамайг хэзээ ч ганцаардуулахгүй ээ
Ганцхан чамдаа би дурласаар л байх болно
Хонгор минь, чамайг үргэлж уучилсаар байх болно
Дуулсан дуу бүхэндээ би
Чамд хайртай гэж хэлэхийг минь сонсооч
Харсан, (анх чамайг) анзаарсан
Тэр мөчид чиний улаан зангиа, цэвэрхэн царай
Hey hey, таалагдсан гараа би чамд өгсөн
Над руу хараад инээсэн тэр залуу миний хайрын хүн байсан
Хайр чамайг хэзээ ч ганцаардуулахгүй ээ
Ганцхан чамдаа би дурласаар л байх болно
Хонгор минь, чамайг үргэлж уучилсаар байх болно
Дуулсан дуу бүхэндээ би
Чамд хайртай гэж хэлэхийг минь сонсооч
Харсан, анзаарсан
Тэр мөчид чиний
Харсан, анзаарсан
Хайрт минь би чамайг
Oh-oh, ooh, oh
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist