Алдаж явахад аньсаганд нь нулимс дүүрэн
Аврал эрж хэнийгээ дуудах вэ
Ахиад ирэхгүй тэр л хайр надаас
Өдөлж гүйцээгүй нисээд явсан
Гуниг дүүрэн цээжинд минь зовлон үерлээд
Гуйж мөргөөд хэнийгээ ч дуудах вэ
Хэзээ ирэхгүй тэр л хайр надаас
Эмзэгхэн хэвээр үргээд буцсан
Эр хүний зовлон цээжин дотроо буцалдагийг
Энэ орчлон зовлонгоор дүүрэн эргэдгийг
Харууслын гашуун нулимс ихэрлэж урсдаггүйг
Хагацал амссан зүрхний шарх аньдаггүйг
Хэзээ ч ирэхгүй тэр л хайр минь
Эмзэгхэн хэвээр үргээд буцсан
Хэн нэгнийг үгүйлэн надаас явсан
Ахиад ирэхгүй тэр л хайр надаас нисээд явсан
Ганцаар хоцорсон зүрх минь шанална аа
Хосоороо ургадаг цэцэг юм сан би
Хосоороо нисдэг шувуу юм сан
Хоёулханаа тэр төгөлд болздог байсан сан
Хоёулаа эрхэлдэг хайр байсан
Эр хүний зовлон цээжин дотроо буцалдагийг
Энэ орчлон зовлонгоор дүүрэн эргэдгийг
Харууслын гашуун нулимс ихэрлэж урсдаггүйг
Хагацал амссан зүрхний шарх аньдаггүйг
Эр хүний зовлон цээжин дотроо буцалдагийг
Энэ орчлон зовлонгоор дүүрэн эргэдгийг
Харууслын гашуун нулимс ихэрлэж урсдаггүйг
Хагацал амссан зүрхний шарх аньдаггүйг
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist