Сайхан хайр байдаг ч бүтэхгүй нь олон
Санаандгүй нэгэндээ дурлах нь олон
Гэхдээ амьдрал ганцхан жаргал биш
Гуниг баяр ээлжилнэ ээ
Зүүдэнд минь ниссэн шувуу чи
Зүрхэнд минь дэлгэрсэн цэцэг чи
Ийм болохоор би чамайг бусдад алдахгүй
Тийм болохоор би чамайг мөнхөд хайрлана
Дурлаж хайрлах би дэндүү их дуртай
Догдлон байж жаргах бүр ч дэндүү их дуртай
Да рам да рам да рара да рам
Да рам да рам да рара да рам
Өөрийнхөө зүрхийг би чагналаа
Өр зүрх минь харин намайг зэмлэлээ
Чамайг хайрлах хүн л зөвхөн чамайг жаргаана
Чи өөрөө ч түүнийг хайрлана
Үнэнч хайр ховорхон (Xоворхон)
Чиний нүдийг тэр хуурах нь олон (Xуурах нь олон)
Үгүй гэлээ ч амьдрал тийм худлаа биш
Үнэн зүрх чинь худлаа хэлэхгүй ээ
Дурлаж хайрлах би дэндүү их дуртай
Догдлон байж жаргах бүр ч дэндүү их дуртай
(Дэндүү их дуртай)
Сартай шөнө чамтайгаа алхах би дуртай
Дуртай
Хэн ч биш би ганцхан чамдаа хайртай
Өр зүрхний хайр минь
Хонгор минь
Оргилон урсах булаг мэт хайр ундарна надаас
Цэвэр тунгалаг ариун усанд сэлээч хайрт минь шумбаач хайрт минь умбаач
Хайрыг нулимсгүй гэж бодож байна уу?
Үгүй дээ хайр өөрөө уйлдаг юм
Хайрыг зүрхгүй гэж бодож байна уу?
Хайр өөрөө шаналдаг юм
Дурлаж хайрлах би дэндүү их дуртай (Дуртай)
Догдлон байж жаргах бүр ч дэндүү их дуртай (Дэндүү их дуртай)
Сартай шөнө чамтайгаа алхах би дуртай (Дуртай)
Хэн ч биш би ганцхан чамдаа хайртай
Хайртай
Үү үү үү үү үү үү үү
Үү үү үү үү үү үү үү
Чамайг би мөнхөд хайрлана
Үүүү
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist