Kishore Kumar Hits

Camerton - Хайртай юу гэж асуугаач lyrics

Artist: Camerton

album: June 2004


Come on
Мянган жил намайг хүлээсэн үү? чи минь Yeah yeah
Нэг л шөнө л намайг санасан уу? хайрт минь (Хайрт минь)
Чиний зөөлхөн үнсэлт чиний халуун хайр
Намайг уяраасан үдэш байсан шидэт үдэш байсан
Чиний миний хамаг бодол бидний миний мөрөөдөл
Дурлалаас эхтэй салхи биднийг дуулим хорвоогоос хөөргөн одно
Биеэр эдлэх энэ жаргал биелэлээ олсон зүүд минь
Би чиний зүрх сэтгэл би чиний зөн совин
Хайртай юу гэж дахин нэг удаа асуугаач
Харин би чамайг сэтгэлдээ од шиг дагана
Мянган жил намайг хүлээгээд сая жил намайг санавал
Хайрлана гэж чамд амалья
Хайртай юу гээд надаас дахиад нэг асуугаад үз дээ
Хамтдаа хоёулаа хариуг нь амталья
Аз жаргал бидэнтэй хөтлөлцөн гүйхийн цагт
Амраг сэтгэл нар шиг дагана
Мянган жил намайг хүлээсэн үү чи минь come one
Нэг л шөнө л намайг санасан уу хайрт минь (Xайрт минь)
Чиний зөөлхөн үнсэлт чиний халуун хайр yeah
Намайг уяраасан үдэш байсан шидэт үдэш байсан
Чи миний энхрий хайр чи миний зөөлөн үнсэлт
Чиний намайг гэсэн хүсэл чиний нандин үнэнч дурлал
Чиний дөлгөөн харц чиний ялдам хоолой
Чиний зүйрлэшгүй царай чи бидний гэгээн хайр
Сартайхан үдэш дахиад хоёулаа нэг удаа уулзья
Сэтгэлийн үгээ хамтдаа ярилцья (Ярилцья Yeah)
Дуусашгүй жаргал энд л хорогдоно
Дурласан сэтгэл од шиг дагана
Мянган жил намайг хүлээсэн үү? чи минь
Нэг л шөнө л намайг санасан уу? хайрт минь
Чиний зөөлхөн үнсэлт чиний халуун хайр
Намайг уяраасан үдэш байсан шидэт үдэш байсан
Чи надад хайртай юу? (Воов оо оовов)
Uunhan yeah
Чи надад дурласан уу? (Воов оо оовов)
Come on
Би чамтай хөтлөлцөн алхана бэлхүүсийг чинь тэврэн алхана
Би чамд дурлажээ би чамтай баймаар байна
Чамтай дахин уулзмаар байна царайг чинь дахин хармаар байна
Чанга тэврэн үнсмээр байна хайртай гэж чамд хэлмээр байна
Чиний зөөлхөн үнсэлт чиний халуун хайр
Намайг уяраасан үдэш байсан
Мянган жил намайг хүлээсэн үү? чи минь Yeah yeah
Нэг л шөнө л намайг санасан уу? хайрт минь
Чиний зөөлхөн үнсэлт чиний халуун хайр
Намайг уяраасан үдэш байсан шидэт үдэш байсан (Дахиад нэг удаа)
Мянган жил намайг хүлээсэн үү? чи минь
Нэг л шөнө л намайг санасан уу? хайрт минь
Чиний зөөлхөн үнсэлт чиний халуун хайр
Намайг уяраасан үдэш байсан шидэт үдэш байсан
Хайртай юу гэж асуугаач

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists