Kishore Kumar Hits

Camerton - Дөрвөн улирлын хайр lyrics

Artist: Camerton

album: June 2004


Ээжлэн солигдох дөрвөн улирал
Ээлжлэн өөрчлөгдөх хүний амьдрал

Аяны шувууд ирэх хаварт дуртай би
Анхны борооноор алхах бүүр ч дуртай
Арван тавны алиман сартайд
Амраг чамтайгаа зугаалах дуртай
Хүү ү хүү ү хүү ү
Харин би зуны улиралд их дуртай
(Их дуртай)
Хайрын дуу шөнөжин дуулах дуртай би
Охидын инээд оддын доор би
Халуун зуныг өнгөрөөх дуртай би
Эргэх цаг дөрвөн улиралд
Энэ хорвоо энэ хорвоо зогсолтгүй эргэлдэнэ
Зогсолтгүй мөнхөд эргэлдэнэ
Эргэх цаг дөрвөн улиралд хайрын дуу хайрын дуу үргэлжилнэ ээ
Хайр дурлал хаврын бороонд ч
Өвлийн цас өвлийн цас намар зун
Намар зундаа мөнхөд ээлжилнэ
Эргэх цаг дөрвөн улиралд энэ бие минь энэ бие минь дуртай
Навчис хийсэх хотын гудамж нэг л уйтай
Нэг л уйтай
Намрын шувууд буцахыг харахад даанч гунигтай ч
Гэгээн хайрын дурлалын дуутай
Гэгэлгэн аястай намрын улиралд дуртай би
Зөвхөн чамтайгаа байхад дув дулаахан
Зөөлөн гарыг чинь үнсэхэд халуухан
Цасан будрах өвлийн үдэш
Чамтай хөтлөлцөн алхах дуртай би
Эргэх цаг дөрвөн улиралд
Энэ хорвоо энэ хорвоо зогсолтгүй эргэлдэнэ
Зогсолтгүй мөнхөд эргэлдэнэ
Эргэх цаг дөрвөн улиралд хайрын дуу хайрын дуу үргэлжилнэ ээ
Хайр дурлал хаврын бороонд ч
Өвлийн цас өвлийн цас намар зун
Намар зундаа мөнхөд ээлжилнэ
Эргэх цаг дөрвөн улиралд энэ бие минь энэ бие минь дуртай
Намар өвөл хавар зун
Эхлэл үргэлжлэл өрнөл төгсгөл
Эргэх дөрвөн цагийн аяс
Ээлжлэн хөрвөх энэ хорвоод
Зогсолтгүй мөнхөд эргэлдэнэ
Өвлийн цас хаврын бороо
Зуны төгөл намрын навчис
Зуурдхан болзоо гэгээн хайр
Ээлжлэх дөрвөн цагийн аяс (Yeah come on)
Yeah
Эргэн хөврөх
Ээлжлэн солигдох
Эргэх цаг дөрвөн улирал
Зогсолтгүй эргэх хайрын урсгал
Төгсөшгүй урсах хайрын дуу
Чамаас над руу урсан ирэх
Хавар дурлаж зун хайрлаж намар уусаж өвөл дурсана чамайг
Эргэх цаг дөрвөн улиралд
Энэ хорвоо энэ хорвоо зогсолтгүй эргэлдэнэ
Зогсолтгүй мөнхөд эргэлдэнэ
Эргэх цаг дөрвөн улиралд хайрын дуу хайрын дуу үргэлжилнэ ээ
(Шиврээ бороотой зуны үдэш)
Хайр дурлал хаврын бороонд ч
Өвлийн цас өвлийн цас намар зун
Намар зундаа мөнхөд ээлжилнэ (Цас бударсан өвлийн үдэш)
Эргэх цаг дөрвөн улиралд энэ бие минь энэ бие минь дуртай

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists