Нүдээ тас анин хэвтсэн ч
Дүр чинь сэтгэлээс холдохгүй нь
Нүцгэн гараа нулимсаа арчивч
Чиний үг зүрхнээс гарахгүй нь
Гэрлээ асаан хэсэг суулаа
Гэмгүй өөрийгөө өрөвдлөө
Аз жаргал амссан өдрүүд минь
Анивчхын төдий гэж үү?
Хайрлаж байсан гэхэд
Хатуудаж байна чиний үг
Дурлаж байсан гэхэд
Дутуудаж байна чиний үг
Хайрлаж байсан гэхэд
Хатуудаж байна чиний үг
Зуурдын ч бай энэ хайрыг
Зөөллөөд орхиоч
Зуун жил өнгөрсөн ч дурсаад яв
Дахиад харанхуй нөврөв
Дан цамц цээжийг минь жиндүүлнэ
Хагацна гэдэг дурлахаас хэцүү
Хайрлана гэдэг хүсэхээс илүү
Хөшгөө нээхэд өдөр болжээ
Хүсэл бодол минь цэлмэжээ
Хоног өдрүүдийн алсад
Хайраас дурсамж үлдлээ
Хайрлаж байсан гэхэд
Хатуудаж байна чиний үг
Дурлаж байсан гэхэд
Дутуудаж байна чиний үг
Хайрлаж байсан гэхэд
Хатуудаж байна чиний үг
Зуурдын ч бай энэ хайрыг
Зөөллөөд орхиод
Зуун жил өнгөрсөн дурсаад яв
♪
Хайрлаж байсан гэхэд
Хатуудаж байна чиний үг
(Чиний үг)
Дурлаж байсан гэхэд
Дутуудаж байна чиний үг
(Чиний үг)
Хайрлаж байсан гэхэд
Хатуудаж байна чиний үг
(Чиний үг)
Зуурдын ч бай энэ хайрыг
Зөөллөөд орхиод
Зуун жил өнгөрсөн ч дурсаад яв
Зуурдын ч бай энэ хайрыг
Зөөллөөд орхиод
Зуун жил өнгөрсөн ч дурсаад яв
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist