Kishore Kumar Hits

Camerton - Би Монгол хүн lyrics

Artist: Camerton

album: Өнөөдөр


Хөх тэнгэрийн дуудлага
Хөх толботой төрсөн
Би Монгол хүн
Уртын дууны уянгалаг шуурхайд нь
Уярч мэлмэрдэг уяхан
Би Монгол хүн
Аргалын цэнхэр талдаа
Адуунд эрэмгий өссөн
Би Монгол хүн
Наадмын торгон дэвжээнд
Наран мэт байдаг баясдаг
Би Монгол хүн
Эх орон газар нутаг танийгаа
Ээж аавтайгаа би зүйрэлдэг
Азийн элгэнд нүүдэлчин удмынхан бид
Ариухан тэр ард түмнийг Монгол гэдэг юм
Бид тэнгэрлэг Монголчууд
Монголчууд
Энгэр цагаан үүлэн нүүдэл шиг
Эрх дураараа жаргасан
Би Монгол хүн
Эсгий цагаан Монгол гэртээ
Эрхлэн торнин өссөн
Би Монгол хүн
Мөнх тэнгэрийн зарлигтай Монголчууд
Мөрөөдөл дүүрэн заяатай Монголчууд
Азийн дэлгэр нүүдэлчин удмын хаан бид
Ариухан тэр ард түмнийг Монгол гэдэг юм
Бид тэнгэрлэг Монголчууд
Азийн
Дэлгэр нүүдэлчин удмын хаан бид
Ариухан тэр ард түмнийг Монгол гэдэг юм
Бид тэнгэрлэг Монголчууд
Азийн дэлгэр нүүдэлчин удмын хаан бид
Ариухан тэр ард түмнийг Монгол гэдэг юм
Бид тэнгэрлэг Монголчууд
Монголчууд тэнгэрлэг Монголчууд

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists