Kishore Kumar Hits

Camerton - Хайрын чинь од болъё lyrics

Artist: Camerton

album: Өнөөдөр


Чамтай би цуг байсаар наран жаргахыг анзаарсангүй
Намуун хөгжийн аяанд бүжиглэсэн нойрсох шөнө ирснийг мэдсэнгүй
Сэтгэлд минь чамд хорогдсоор саран гарахыг мэдсэнгүй ээ
Хайртай гэдгээ чамдаа хэлээд хайрын дуугаа чамдаа дуулъя аа
Хонгор минь чамайгаа хөх номин тэнгэртэй зүйрлэвээ
Хүсэн хүсэн би больё хайр нь чи минь намайг ивээгээч
Тольдон гийх саран чинийхээ
Тэртээд түгэх од нь больё оо
Шимтэн ширтэх харцанд чинь илбүүлж
Шөнө болсныг мэдсэнгүй ээ
Хайрлан нисэх урууланд чинь уусаад
Одод түгснийг анзаарсангүй
Үүрийн цолмон биднийг илбээж
Үүрдийн жаргалыг авчирчээ
Үзэсгэлэнт чинийхээ хайранд уяраад
Өглөө болсныг анзаарсангүй
Хонгор минь чамайгаа хөх номин тэнгэртэй зүйрлэвээ
Хүсэн хүсэн би больё хайр нь чи минь намайг ивээгээч
Тольдон гийх саран чинийхээ
Тэртээд түгэх од нь больё оо

Хүслэн болсон чамтайгаа
Хүний хорвоог туулахсан
Хором хугацааг анзааралгүй
Хоёул хамтдаа жаргая аа
Хонгор минь чамайгаа хөх номин тэнгэртэй зүйрлэвээ
Хүсэн хүсэн би больё хайр нь чи минь намайг ивээгээч
Тольдон гийх саран чинийхээ
Тэртээд түгэх од нь больё оо
Тольдон гийх саран чинийхээ
Тэртээд түгэх од нь больё оо
Од нь больё оо
Тольдон гийх саран чинийхээ
Тэртээд түгэх од нь больё оо

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists