Kishore Kumar Hits

Camerton - Халуун сэтгэл lyrics

Artist: Camerton

album: Өнөөдөр


Итгэлт сайхан хань минь дэргэд ч танаараа л дутаж явна аа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч танийгаа л үгүйлээд байх юм
Алтан наран ээвч илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч гэрэлгүй гэмээр бодогдоно
Алтан наран ээвч илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч гэрэлгүй гэмээр бодогдоно
Ижийн минь өргөсөн цай сүүний дээж танд минь хүрээ юм болов уу
Тэртээх олон оддын дунд зүүдэндээ танийг би үзлээ
Тариан түрүү халиурсан шаргал тал чинь үгүйлнэ
Дэрсхэн өссөн хонгор насаа оддын тэндээс харав уу
Дэндүү гэмээр халуухан сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья танийгаа
Ижийн минь өргөсөн цай сүүний дээж танд минь хүрсэн юм болов уу
Тэртээх олон оддын дунд зүүдэндээ танийг би үзлээ
Алтан наран ээвч илчгүй мэт санагдана
Дэндүү гэмээр халуухан сэтгэл чинь надад үлдсэн
Хүнийг хайрлах сэтгэлийг тань дээдлэн эрхэмлэж явья
Бусдын төлөө биеэ мартахыг босон суун бодож амьдарья
Дэндүү гэмээр халуухан сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн итгэл чинь бас үлдсэн
Дэндүү гэмээр халуухан сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья танийгаа
Дэндүү гэмээр халуухан сэтгэл тань бодохоор
Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья танийгаа
Дэндүү гэмээр халуухан сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья танийгаа
Дурсаж явья

Дурсаж явья танийгаа

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists