Халаасандаа мөнгөгүй явахад
Салхи хүртэл жихүүн
Хайртай ч гэж хэлж чадахгүй
Би гэдэг өчүүхэн
Дэргэдээ үүрд суулгаад
Үүрд жаргая гэж хичнээн хүслээ ч
Амьдрал намайг хувь заяатайгаа эвлэрээч гэлээ
Гэвч миний хүсэл хяслан болж
Гэмтэй хүн шиг өмнө чинь
Хайраасаа өөр хөрөнгөгүй
Амлах мөрөөдөлгүй болохоор
Амьдралд би бэлэн биш юм байна
Амьдралд би бэлэн биш юм байна
Амьдрал намайг шалгаж
Аз жаргалыг худлаа амалчихаад
Зовлон болгоныг минь мөнгөөр хэмжиж
Зогсоо зайгүй мөнгө нэхсэн
Жаргаанаа гэчихээд зовоосон дор бол
Жамыг нь дагаад явсан нь дээр
Дурлалын шархтай явж л байя
Дурсмаар санагдвал дуулж тайвшръя
Money money money
Зүүдэндээ хайрлан жаргаад
Өглөө босоход хуурамч
Зүрх гарган очоод амьдрал гуйхад хэцүү
Өнгө мөнгөний хорвоо надаар тоглоод байхад
Үнэндээ би гэдэг хүн чамайг зовоогоод яах вэ
Амьдрал намайг шалгаж
Аз жаргалыг худлаа амалчихаад
Зовлон болгоныг минь мөнгөөр хэмжиж
Зогсоо зайгүй мөнгө нэхсэн
Жаргаанаа гэчихээд зовоосон дор бол
Жамыг нь дагаад явсан нь дээр
Дурлалын шархтай явж л байя
Дурсмаар санагдвал
Амьдрал намайг шалгаж
Аз жаргалыг худлаа амалчихаад
Зовлон болгоныг минь мөнгөөр хэмжиж
Зогсоо зайгүй мөнгө нэхсэн
Жаргаанаа гэчихээд зовоосон дор бол
Жамыг нь дагаад явсан нь дээр
Дурлалын шархтай явж л байя
Дурсмаар санагдвал дуулж тайвшръя
Money money money
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist