Kishore Kumar Hits

Camerton - Мөнхийн ус lyrics

Artist: Camerton

album: Retro II Remix


Хүн болгон үхэшгүй мөнхийн усыг мөрөөддөг
Үлгэр домгоор эрж хайдаг
Харин тэд сэтгэл зүрхэнд нь ямар агуу их
Мөнхийн итгэл хайр байдгийг анзаардаггүй
Нүдээ нээгээч
Сэтгэл зүрхэн дэх нандин бүхнээ надтай хуваалцаач
Хан тэнгэрийн нулимс дусаа юу?
Хангарьд унаад ч тэр юм уу?
Тавалжин уулын хаднаас
тунгалаг рашаан урссан гэдэг
Зүрх дэлдэх хайр үгүй бол
Зовлон мөнхөд орших бизээ
Үүрд дуурсах хайрын дээд
Үхэшгүй мөнхийн рашаан эргэлзээгүй билээ
Зүрхнээ дуслах нулимс ч юм уу?
Зүүднээ ирэх уянга ч юм уу?
Цээжнээ долгиолох хайр, хайр минь
Цэнгэг мөнхийн ус ч юм уу?
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болвол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Мөнхийн рашааны чимээ
Мянган зууны аниртай
Нэгэнт чамайгаа би олсноос
Нэгэн насны жаргалтай
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болвол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ (Яахсан билээ)
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Нүдээ нээгээч (Нүдээ нээгээч)
Надруу хараач (Надруу хараач)
Нүдээ нээгээч (Нүдээ нээгээч)
Надруу хараач
Нүдээ нээгээч (Нүдээ нээгээч)
Намайг мэдэр (Намайг мэдрээч)
Сэтгэл зүрхэн дэх (Надруу хараач)
Сэтгэл зүрхэн дэх нандин бүхнээ нээгээч
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болвол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ (Яахсан билээ оо еээ)
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ (Яахсан билээ оо)
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Надруу хараач
Би чиний зүрх сэтгэлийн нууцруу чинь өнгийх эрхгүй ч
Тэнд чинь ямар агуу их итгэл хайр
Асар хүчтэй мөртлөө нэг л өдөр оргилох
Галт уул шиг нуугдаж байгааг би мэдэрч байна
Би мэдэрч байна
Би мэдэрч байна

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists