Цэн цэнгийн нулимсыг чиний төлөө урсгаад
Чи надад ирэхгүй дээ
Цээжний гүнээс шүүрс алдаад ч
Чи намайг хайрлахгүй дээ
Оргилуун мөрөөдлийн хоосон зүүдэндээ
Чамайг би анх хараад
Залуу насны минь анхны хайр гэж
Чамайг би анх ширтээд
Хайрт минь чамайг би санахад
Хаврын шувууд шиг нисэн очмоор
Үнэхээр чамд хайртай болохоор
Өвөл ногооноороо байдаг гацуур ч юмуу
Хан хорвоогийн гунигийг чиний төлөө амсаад ч
Чи минь намайг хайрлахгүй дээ
Насныхаа тоогоор санаа алдаад ч
Чи наддаа ирэхгүй дээ
Зөв совингийн хоосон зүүдэндээ
Чамтай би анх учраад
Идэрхэн насны минь дурлал гэж
Чамайг би анх ширтээд
Хайрт минь чамайг би санахад
Хаврын шувууд шиг нисэн очмоор
Үнэхээр чамд хайртай болохоор
Өвөл ногооноороо байдаг гацуур ч юмуу
Гуйж мөргөе намайг уучил
Гуниг ээдүүлсэн үгээ буцаая
Хайрлах сэтгэл минь
Далай шиг цалгиж явъя аа
Хайрт минь чамайг би санахад
Хаврын шувууд шиг нисэн очмоор
Үнэхээр чамд хайртай болохоор
Өвөл ногооноороо байдаг гацуур ч юмуу
Хайрт минь чамайг би санахад
Хаврын шувууд шиг нисэн очмоор
Үнэхээр чамд хайртай болохоор
Өвөл ногооноороо байдаг гацуур ч юмуу
Хайрт минь
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist