Kishore Kumar Hits

Camerton - Найз lyrics

Artist: Camerton

album: June 24


Хүсэж мөрөөдөж явахгүй юм бол
Хүн байгаад яах юм бэ
Насаараа үнэнч явахгүй юм бол
Найз гэж байгаад яах юм бэ
Санаа нэгдэж алхахгүй юм бол
Салаа замаар яах юм бэ
Зовлонгоо хуваалцаж явахгүй юм бол
Зоргоор яваад яах юм бэ
Хүний төлөө явах зам
Хэцүү ч гэлээ хол шүү
Нэгэн сэтгэл хөрсөн байвал
Нэгэн насаараа зовно шүү
Жаргалын хундагыг хүртэхгүй юм бол
Хожим харамсаад яах юм бэ
Хийх бүтээхдээ үнэнч байвал
Yхлээс ч айгаад яах юм бэ
Наргиж цэнгэж дуулахгүй юм бол
Нартыг туулаад ч яах юм бэ
Дуулим хорвоод найзгүй бол
Дураар цэнгээд яах юм бэ
Хүний төлөө явах зам
Хэцүү ч гэлээ хол шүү
Нэгэн сэтгэл хөрсөн байвал
Нэгэн насаараа зовно шүү
Улам их тусам хэвээр үлдээж
Орчлонг хамтдаа туулдаг болдоо
Цаг хугацаа үүрийн
Цаашлах цаг минь нөхөрлөх болдог
Хүний төлөө явах зам
Хэцүү ч гэлээ хол шүү
Нэгэн сэтгэл хөрсөн байвал
Нэгэн насаараа зовно шүү
Хүний төлөө явах зам
Хэцүү ч гэлээ хол шүү
Нэгэн сэтгэл хөрсөн байвал
Нэгэн насаараа зовно шүү

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists