Хичнээн удаан хүлээх гэсэн юм бэ
Хэлэх үг байвал хэлээч дээ
Харанхуй шөнийн одод намайг
Хаа явахад таньдаг боллоо
Хичнээн их танай гадаа ирэх юм бэ
Цонхоо чи нээвэл
Энэ гудамжинд хавар ирнэ
Цохилох зүрхэнд минь
Хайр буцлаад шувууд ирнэ
Хаалганыхаа цаана чи хүлээж байгааг
Халуун зүрхэндээ би чинь мэдэрч байна
Хичнээн зууныг хүлээх гэсэн юм бэ
Хайрлах үг байвал сэтгэлээ илчлээч дээ
Харанхуй шөнийн саран намайг
Хаа явахад шаналгах боллоо
Хичнээн их танай үүдийг сахих юм бэ
Цонхоо чи нээвэл
Энэ гудамжинд хавар ирнэ
Цохилох зүрхэнд минь
Хайр буцлаад шувууд ирнэ
Дандаа чамайг хүсэн мөрөөдөвч
Дуу минь хөглөгдөх хэцүү юм
Хичнээн яруу хөгжмийн утсыг
Таслаж байгаагаа чи мэдэхгүй
Цонхоо чи нээвэл
Энэ гудамжинд хавар ирнэ
Цохилох зүрхэнд минь
Хайр буцлаад шувууд ирнэ
Цонхоо чи нээвэл
Энэ гудамжинд хавар ирнэ
Цохилох зүрхэнд минь
Хайр буцлаад шувууд ирнэ
Зүрхэнд минь чи хайр болон урсана
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist