Kishore Kumar Hits

Camerton - Дөрвөн цагийн зурлага lyrics

Artist: Camerton

album: June 24


Алсын уулс цэнхэртэн униартахад
Аягатай тарагнаас яргуй үнэртэнэ ээ
Аялгуут дуу сэтгэлд минь нялхархад
Ангир уургандаа янзага тэмүүлнэ ээ
Хурдан морины уяа сойлго таарахад
Хулан тахийн шинж нь бүрдэнэ ээ
Хулсан хусуур сувдран хөлөрхөд
Хултай айрганд уруул чимчигнээд
Ай хавар зуны улирал минь
Алтан нарны бичээс билээ
Тэнгэрт түгсэн Монгол түмний минь
Тэгш дөрвөн зурлага билээ
Тэгш дөрвөн зурлага билээ
Хүүхэд залуус эрдмийн аянд мордоход
Хүн бүрийн сэтгэл дүүрээд
Намар цагийн салхи нь зөөлөн үлээж
Намайг чамайг даллах шиг санагдана
Ай намар цагийн улирал минь
Алтан нарны бичээс билээ
Тэнгэрт түгсэн Монгол түмний минь
Тэгш дөрвөн зурлага билээ
Тэгш дөрвөн зурлага билээ
Үлэмжийн ариун цагаан цасан ширхэг
Үлээх салхи түүх хүүрнэнэ ээ
Хүйтний эрч чангарах тусам
Хөх чонын жавхаа нэмэгдэнэ
Ай өвлийн сайхан улирал минь
Алтан нарны бичээс билээ
Тэнгэрт түгсэн Монгол түмний минь
Тэгш дөрвөн зурлага билээ
Тэгш дөрвөн зурлага билээ

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists