Чамайгаа үдсэн тэр нэгэн өглөө
Гэрийнхээ зүг гансран явахад минь
Тэнгэр бүүдгэрхэн ч миний сэтгэлд
Гэгээн хайрын гудамж үргэлжилнэ
Үргэлж хамтдаа байснаа санах бүрийд
Үгүйлэн санах л юм чамайгаа
Хорвоогийн өдрүүд нумимсанд бүдрэхэд
Хоёр биендээ бүр тэмүүлэх юм
Газрын холыг чи бид хоёр ханьсаад туулна
Гунигийн мананг итгэл минь үргээнэ
Харийн газрын тэнгэрт шувуу нисгэн залбирлаа
Амин зүрхний чи минь ээ
Хорвоог хамтдаа туулах хонгор ховорхон хайр минь
Хоног сарыг товчлон чамдаа би чинь гүйгээд очмоор байна
Зүүд зүүдээ зүслэн зүүдлэх зүрх зүрхний учрал минь
Чамайг хүлээсэн он жилүүдийн гэгээн хайрын ухаарал минь
Санаж байсан үеэ тэртээд орхиод
Сар жилийн уртыг мартана хайрт минь
Хүлээхийн зовлонг хоёул эдлэх гэж
Нүүдлийн шувууд шиг дахиад нисэхгүй
Цагийн уртыг чи бид хоёр ханьсаад туулна
Эргэн учрах учралаа хүлээнэ
Хүний нутгаас солонго миний сэтгэлд татлаа
Амин зүрхний чи минь ээ
Хорвоог хамтдаа туулах хонгор ховорхон хайр минь
Хоног сарыг товчлон чамдаа би чинь гүйгээд очмоор байна
Зүүд зүүдээ зүслэн зүүдлэх зүрх зүрхний учрал минь
Чамайг хүлээсэн он жилүүдийн гэгээн хайрын ухаарал минь
Газрын холыг чи бид хоёр ханьсаад туулна
Эргэн учрах учралаа хүлээнэ
Хүний нутгаас солонго миний сэтгэлд татлаа
Амин зүрхний чи минь ээ
Хорвоог хамтдаа туулах хонгор ховорхон хайр минь
Хоног сарыг товчлон чамдаа би чинь гүйгээд очмоор байна
Зүүд зүүдээ зүслэн зүүдлэх зүрх зүрхний учрал минь
Чамайг хүлээсэн он жилүүдийн гэгээн хайрын ухаарал минь
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist