Шаргал гэгээ тасарч үдэш болохыг би хүлээнэ
Санаа алдарч сонсогдмоор намуун орчинг би хүснэ
Нимгэн цэнхэр салхи нь нүдийг минь үлээгээсэй
Нөмгөн шөнийн аниргүй нь мөрөөдлийг минь бүүвэйлээч
Үүл нь үгүй тэнгэрээс нь бороо орохоос нь айгаад байна би
Үлэмжийн чимээгүй сэгсчинхэн учралыг минь үргээх вий
Хар дарахаас минь өмнө намайгаа чи сэрээгээрэй
Халуун зүүднийхээ хайрыг чамдаа би хадгалъя

Хоног хоногийг хагасалж чамайг ирэхийг би хөлээнэ
Хоёр гэгээ давхцанхан чамдаа тэврүүлэхийг би хүснэ
Явсан өдрийн тэнгэр нь гэгээтэй байгаасай
Янагийн есөн үлгэр минь сэтгэлд чинь шивнээсэй
Нар нь үгүй хөх шөнийн бүрхэг үүлнээс нь айгаад байна би
Намайгаа чи харамланхан сэтгэл чинь бүдрэх вий
Хар дарахаас минь өмнө намайгаа чи сэрээгээрэй
Халуун зүүднийхээ хайрыг чамдаа би хадгалъя
Хар дарахаас минь өмнө намайгаа чи сэрээгээрэй
Халуун зүүднийхээ хайрыг чамдаа би хадгалъя
♪
Үүл нь үгүй тэнгэрээс нь бороо орохоос нь айгаад байна би
Үлэмжийн чимээгүй сэгсчинхэн учралыг минь үргээх вий
Хар дарахаас минь өмнө намайгаа чи сэрээгээрэй
Халуун зүүднийхээ хайрыг чамдаа би хадгалъя
Хар дарахаас минь өмнө намайгаа чи сэрээгээрэй
Халуун зүүднийхээ хайрыг чамдаа би хадгалъя
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist