Ariunaa - Miami Ayalguu lyrics
Artist:
Ariunaa
album: Minii Shine Oron Zai
Эрдэнийн сувдаар үелзэн мяралзах
Эрэг далайн зөөлөн ус хөлийг минь үнсэнэ
Сэвэлзэх салхины үзүүр Миами аялгуу
Сэтгэл булаам уянгатай эгшиглэнэ
Сэвэлзэх салхины үзүүр Миами аялгуу
Сэтгэл булаам уянгатай эгшиглэнэ
Номин зэрэглээ үелзэн бүжиглэх
Номхон далайн цэнхэр ус үсийг минь илнэ
Анхилуун үнэрт дал модны сүүдэр дор
Алтан шаргал элс гялалзна
Анхилуун үнэрт дал модны сүүдэр дор
Алтан шаргал элс гялалзна
(Oh) Hasta mañana, Miami
(Oh) Hasta mañana, Miami
(Oh) Hasta mañana, Miami
Үзэсгэлэн сайхан нь бүрдсэн Миами арал дээр
Өнгө өнгийн цэцэгс алаглан харагдана
Уулзсан бүхэн найрсгаар инээмсэглэн угтана
Уянгат Миами аялгуу зүрхэнд шингэн эгшиглэнэ
Учиртайхан харц намайг дагана
♪
Харсан бүхэн хараа булаана
Халуун салхи хацрыг минь үнсэнэ
Чихний үзүүрт сэвэлзэх Миами аялгуу
Чийглэг агаар хөлөглөн эгшиглэнэ
Чихний үзүүрт сэвэлзэх Миами аялгуу
Чийглэг агаар хөлөглөн эгшиглэнэ
Нарны манан далайд уусна
Намуухан хөвөх онгоц цайран харагдана
Дал мод бүрх малгай дэгжин харагдаад
Далан хэлний шувууд жиргэнэ
Дал мод бүрх малгай дэгжин харагдаад
Далан хэлний шувууд жиргэнэ
(Oh) Hasta mañana, Miami
(Oh) Hasta mañana, Miami
(Oh) Hasta mañana, Miami
Үзэсгэлэн сайхан нь бүрдсэн Миами арал дээр
Өнгө өнгийн цэцэгс алаглан харагдана
Уулзсан бүхэн найрсгаар инээмсэглэн угтана
Уянгат Миами аялгуу зүрхэнд шингэн эгшиглэнэ
Учиртайхан харц намайг дагана
(Oh)

Поcмотреть все песни артиста
Other albums by the artist