Үес үесхэн бороо нь хүртэл
Yүлэндээ эрхлээд уйлаад л байна аа
Yд дундын нас минь хүртэл
Yнэнд саатаад уясаад л байна аа
Зэл зэлийн шувууд нь хүртэл
Зунаа тойроод ганганаад л байна аа
Зэрэглээ намхан тал минь хүртэл
Хүүгээ хараад өндөлзөөд л байна аа
Саран саран намайгаа гийгээд л байна уу?
Санаан чимээ шивнээд л байна уу?
Уйлаад байна уу?
Уугаад байна уу?
Шивнээд л байна
Сэвшээд л байна аа
♪
Хавар, намрын бороо нь хүртэл
Хацар хацрыг минь норгоод л байна аа
Ханатын таван хана минь хүртэл
Хүний заяаг нөмрөөд л байна аа
Өргөст өргөст хөндий нь хүртэл
Өлмийг минь үнсэн аргадаад л байна аа
Өөр өөрийгөө мартах хүртэл
Өөрийг чинь би үгүйлээд л байна аа
Саран саран намайгаа гийгээд л байна уу?
Санаан чимээ шивнээд л байна уу?
Зүсрээд байна уу?
Зүүдлээд л байна уу?
Үгүйлээд л байна
Үнсээд л байна аа
♪
Аяс аясхан бодол минь хүртэл
Санаандаа эргэцээд туниад л байна аа
Амьдын цэнхэр жаргал минь хүртэл
Сэтгэлдээ эрхлээд уясаад л байна аа
Ангир ангир шувууд нь хүртэл
Нуур нуурандаа уйлаад л байна аа
Ардын номхон дуу минь хүртэл
Аргалын утаатай уугиад л байна аа
Саран саран намайгаа гийгээд л байна уу?
Санаан чимээ шивнээд л байна уу?
Уйлаад байна уу?
Уугаад байна уу?
Сэвшээд л байна
Шивнээд л байна аа
Уясаад байна уу?
Уугиад байна уу?
Сэвшээд л байна
Шивнээд л байна
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist