Kishore Kumar Hits

Ariunaa - Ud Dundiin Naran lyrics

Artist: Ariunaa

album: Chi Mini


Цэлмэг тэнгэрийн саран дор
Чилээж л сууна даа сэтгэлээ би
Чимх зуурын зүүд хойроо
Чимж л явна даа чамаараа би
Үд дундын наран дор
Үгсэж л үгүйлж л явна даа чамайгаа би
Үймрэх орчлонгийн түмний дунд
Үймэрч л уймарч л явна даа чамтайгаа би
Хайраараа харцаараа (харцаараа)
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө (зөнгөөрөө)
Зүрхээн жаргааж явья даа би
Нарны голтой насан дор
Нандигнан явна даа хайраа би
Намрын шувууд шиг хоргодоод
Найрсаж л сууна даа чи бид хоёроо
Халуун дулаан сэтгэл дор
Ханьсаж л хайрлаж л явья даа чамайгаа би
Хожимдож тохиосон учралаа
Хайрлаж л харамлаж явья даа хоёулаа
Хайраараа харцаараа (харцаараа)
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө (зөнгөөрөө)
Зүрхээн жаргааж явья даа би
Хайраараа харцаараа (харцаараа)
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө (зөнгөөрөө)
Зүрхээн жаргааж явья даа би

Нар сарны ивээл дор
Насны жаргалыг амтлая даа
Намрын навчистай өдрүүдээ
Наашлуулж л цаашлуулж л дурсья даа би
Хонгор сэтгэлийн дор
Ханьсаж л хайрлаж л явья даа чамайгаа би
Хоног үдрийн дурсамжаа
Холдуулж л ойртуулж л дурсья даа хоёулаа
Хайраараа харцаараа (харцаараа)
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө (зөнгөөрөө)
Зүрхээн жаргааж явья даа би
Хайраараа харцаараа (харцаараа)
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө (зөнгөөрөө)
Зүрхээн жаргааж явья даа би
Хайраараа харцаараа (харцаараа)
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө (зөнгөөрөө)
Зүрхээн жаргааж явья даа би
Хайраараа харцаараа (харцаараа)
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө (зөнгөөрөө)
Зүрхээн жаргааж явья даа би

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists