Зөөлөн дулаан үг чинь ээ
Зүсэр бороо шимширнэ
Зөрүүлж төөрүүлсэн хоногууд чинь
Зүс биеийг гундаана, гандаана
Өвөр уулын орой бэлээр
Цасан шамрага хаялан бударна
Үггүй мордсон чиний минь царай
Өнчин саранд сэвхтэн үзэгдэнэ
Үүлс, үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт сүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ
♪
Бал анхилсан зуны сараар
Хяруу унахыг мэдсэн бол
Багахан идэр нас л биеэ
Цэнэлгүй өгсөн нь хайлгана, цайлгана
Навчис унахад шувууд үргэмээр
Намуун үдэш цаанаа л бүүдгэр
Налайж зогссон зулзган хус нь
Намрын бороонд нулимстай цайрна
Үүлс, үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт сүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ
Бээрч хоносон хэнзхэн дэлбээ өглөөн наранд бүлээснэ (аанхан)
Бэтгэрч тэнэсэн бодол минь энгэрт шингэн илэрнэ (эгшинэ)
Усанд хөвсөн бүжин саран өнгөн дээрээ мэлтэлзэнэ (аанхан)
Үггүй мордсон чиний харц өөдөөс харан, харан сууна
♪
Бээрч хоносон хэнзхэн дэлбээ
Өглөөн наранд бүлээснэ
Бэтгэрч тэнэсэн бодол минь
Энгэрт шингэн эгшинэ, илэрнэ
Усанд хөвсөн бүжин саран
Өнгөн дээрээ эмтрэн мэлтэлзэнэ
Үггүй мордсон чиний минь харц
Өөдөөс халиран дальдчин мэлэрнэ
Үүлс, үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт сүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ
Навчис унахад шувууд үргэмээр намуун үдэш цаанаа л бүүдгэр
Налайж зогссон зулзган хус нь намрын бороонд нулимстай цайрна
Бээрч хоносон хэнзхэн дэлбээ өглөөн наранд бүлээснэ
Бэтгэрч тэнэсэн бодол минь энгэрт шингэн илэрнэ
Усанд хөвсөн бүжин саран өнгөн дээрээ мэлтэлзэнэ (өрхөө татах)
Үггүй мордсон чиний минь харц өөдөөс харан харан сууна (болгондоо)
Өөрийн (uh, uh, yeah) бодолдоо бүдэрнэ
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist