Алсын газрыг зорьсон эх мөрөн
Алтан дэлхийгээ чимэглээд дөлгөөхөн мяралзана
Ашдын хань чамдаа тэмүүлсэн сэтгэл минь
Аюулхай цээжин дотроо тунаран нялхарна
Ай хө чи минь
Алаг зүрхнээс уяатай даа
Зэ хө чи минь
Ариухан сэтгэлд бадамласан мөнхийн зул аа хө
Холын газрыг зорьсон эх мөрөн
Хорвоо дэлхийгээ чимэглээд дөлгөөхөн мяралзана
Хосгүй төрсөн чамдаа өгсөн сэтгэл минь
Хол ойрын ялгаа нь үгүй догдлон тэмүүлнэ ээ
Ай хө чи минь
Элэг зүрхнээс уяатай даа
Зэ хө чи минь
Энэхэн насны хань минь билээ дээ
♪
Гадаад далайг зорьсон эх мөрөн
Газар дэлхийгээ чимэглээд дөлгөөхөн мяралзана аа
Голын хайртай чамдаа өгсөн сэтгэл минь
Гадаа гэрийн ялгаа нь үгүй догдлон тэмүүлнэ ээ
Ай хө чи минь
Элэг зүрхнээс уяатай даа
Зэ хө чи минь
Энэхэн насны хань минь билээ дээ
Ай хө чи минь
Алаг зүрхнээс уяатай даа
Зэ хө чи минь
Ариухан сэтгэлд бадамласан мөнхийн зул аа хө
Мм мм мм мм мм мм
Мм мм мм мм мм мм
Мөнхийн зул аа хө
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist