Kishore Kumar Hits

Т.Баясгалан - Өвөлжих Хун lyrics

Artist: Т.Баясгалан

album: Golden Album


Эвийн хоёр мөнгөн загас
Эрхлэн цэнгэх нуурын мандалд
Гангар цагаахан хун шувуу
Ганцаараа буцахгүй үлдлээ хөөрхий
Наран зүгээс нисээд ирнээ гээд
Намрын жихүүн ижил ээ хүлээлээ
Туйлын мөсөнд өрцөө жиндээд
Өвөлжих хун нуурандаа үлдлээ

Хаа нэгэнтээ орхисон ижил ээ
Харуусан харуусан тэгээд үлдэв үү?
Хойтон хаврын шувуудыг хүлээж
Хатуухан өвлийг аргадан залбирав уу?
Наран зүгээс нисээд ирнээ гээд
Намрын жихүүн ижил ээ хүлээлээ
Өвлийн мөсөнд өрцөө жиндээд
Өвөлжих хун нуурандаа үлдлээ

Насаараа уйтай хунгийн гунигийг
Нуурын долгион аргадан мэлмэрүүлнэ
Ухаант хунгаа ганцаар үлдэхээр
Уяхан нуур нь өрөвдөөд хөлдсөнгүй
Наран зүгээс нисээд ирнээ гээд
Намрын жихүүн ижил ээ хүлээлээ
Өвлийн мөсөнд өрцөө жиндээд
Өвөлжих хун нуурандаа үлдлээ
Аа аа аа аа аа аа
Аа аа аа аа аа аа
Аа аа аа аа аа аа
Өвлийн мөсөнд өрцөө жиндээд
Өвөлжих хун нуурандаа үлдлээ
Өвөлжих хун нуурандаа үлдлээ

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists