Т.Баясгалан - Ижийгээ Баярлуулж Яваарай lyrics
Artist:
Т.Баясгалан
album: Golden Album
Аминаас нь тасарсан амь билээ чи
Ачлалтайхан ээжийгээ хайрлаж яваарай
Сэртэс хийтэл цочоон шаналгаж ээжийнхээ
Сэтгэлийг нь битгий чилээгээрэй дээ
Биенээс нь салаалсан биехэн билээ чи
Бишрэлтэйхэн ээжийгээ хүндэлж яваарай
Номхон шөнөөр түгшээж ээжийнхээ
Нойрыг нь битгий хугаслаарай даа
Номхон шөнөөр түгшээж ээжийнхээ
Нойрыг нь битгий хугаслаарай даа
♪
Ухаанаас нь ургасан ухаан билээ чи
Уяралтайхан ээжийгээ баярлуулж яваарай
Санчиганд нь хяруу унагаж ээжийнхээ
Санааг нь битгий зовоогоорой доо
Санчиганд нь хяруу унагаж ээжийнхээ
Санааг нь битгий зовоогоорой доо
♪
Ээжийгээ баярлуулж яваарай
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist