Өрөвдөх л юмдаа чамайгаа
Өрөвдлөө гээд чиг яахав дээ
Өдөр өдрийн уртыг ээ
Өнгөрөөж яаж туулъя даа
Санах л юмдаа чамайгаа
Саналаа гээд чиг яахав дээ
Сар сарын саалтыг ээ
Сатаарч яаж туулъя даа
♪
Бодох л юмдаа чамайгаа
(Бодох л юмдаа чамайгаа)
Бодлоо гээд чиг яахав дээ
(Бодлоо гээд чиг яахав дээ)
Бор борхон хоногийг ээ
Болгоож яаж баръя даа
Мөрөөдөх л юмдаа чамайгаа
Мөрөөдлөө гээд чиг яахав дээ
Мөнхийн энэхэн орчлондоо
Мөнхрөх ч биш дээ хоёулаа
Мөнхийн энэхэн орчлондоо
Мөнхрөх ч биш дээ хоёулаа
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist