Kishore Kumar Hits

С.Ганзориг - Ээж хайрхан уул lyrics

Artist: С.Ганзориг

album: Монгол минь


Үрээ тэвэрсэн ижий шигээ
Элсэн говийн хадан сүмбэрээр
Үлгэр домгийн амилал шигээ
Эрэн зууны сувдан сондороо
Ээж хайрхан уул ээ мөнч сайхан уул
Ээж хайрхан уул ээжийн минь дээ
Тэнгэрийн рашаан дээжилсэн
Есөн мөнгөн толгойтой
Тавилан заяаг тэгшилсэн
Ерөөлийн цэнхэр наваатай
Ээж хайрхан уул ээ мөнч сайхан уул
Ээж хайрхан уул ээжийн минь дээ

Нарны хийморь ижий говьдоо
Таж богдын гэргий уулаа
Насны хийморь Монголынхоо
Хатан бүүвэй ижий юу даа
Ээж хайрхан уул ээ мөнч сайхан уул
Ээж хайрхан уул ээжийн минь дээ
Ээж хайрхан уул ээ мөнч сайхан уул
Ээж хайрхан уул ээжийн минь дээ

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists