Зүрхийг минь дүүргэж байна
Энэ мэдрэмжийг дурлал гэнэ
Зөвхөн над руу л хараад чи
Мишээхийг аз жаргал гэнэ
Хорвоо дээр нэг л хүнд
Зүрх минь зориулагдсан
Чамд дурласан өдрөөс хойш
Би их өөрчлөгдсөн
Үүрд би чинийхээрээ
Үргэлж хайртай хэвээрээ
Үнэхээр чи ялдам инээхлээрээ
Үг чинь үнэн байсан тэр чигээрээ
Зөөлхөн хэлсэн ч хайрын үг чинь тодхон байсан
Зөвхөн чамтай л хайрын зүүд зүүдэлсэн
Зүрхээ чагнаад хайртай хамт чам руу л алхсан
Зөндөө удаан хамт баймаар санагдсан
Урдаас инээмсэглэнэ
Түүнийг үзэсгэлэн гоо гэнэ
Ганцхан түүгээр хөглөгдсөн
Сэтгэлийг хайрын дуу гэнэ
Хайр гэж юуг хэлэх вэ?
Хариуг нь чамаас олсон
Хамгийн гоё нь би чинийхээ
Хайртай хүн болсон
Чи бодогдоно дандаа
Би чинь дурласан чамдаа
Надаас холдох вий гээд айна заримдаа
Зөөлхөн хэлсэн ч хайрын үг чинь тодхон байсан
Зөвхөн чамтай л хайрын зүүд зүүдэлсэн
Зүрхээ чагнаад хайртай хамт чам руу л алхсан
Зөндөө удаан хамт баймаар санагдсан
Хүний амьдралыг хайр л төгс болгодог яг л үлгэрийн төгсгөл шиг
Зөөлхөн хэлсэн ч хайрын үг чинь тодхон байсан
Зөвхөн чамтай л хайрын зүүд зүүдэлсэн
Зүрхээ чагнаад хайртай хамт чам руу л алхсан
Зөндөө удаан хамт баймаар санагдсан
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist