Навчтай хамтдаа шаргалтсан бодол бүхнээ би
Сэтгэлээсээ холдуулж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан цаг мөч бүхэн
Миний сэтгэлд тодоос тодхон харагдаад байна
Хавартай хамт цэцгэлсэн хүсэл бүхнээ би
Чамаасаа салгаж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан үдэш бүхэн
Чиний сэтгэлд одоо ч сэрүүн байгаасай
Чамайгаа би бодлоо хайр аа би дурслаа
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь уучил
Намайг сонс хайрт минь сонс
Зүгээр л уучил хайрт минь уучил
Зөв бурууг нь бурхан хэлнэ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Бороотой хамт сааралтсан гуниг бүхнээ би
Бодлоосоо нууж болмооргүй л байна
Хайр нөмөрч байсан тэдгээр мөч бүхэн
Хүний сэтгэлээс амар холдоно гэж үгүй юм
Чамайг би бодлоо хайраа би дурслаа
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дурслаа
Намайг уучил хайрт минь уучил
Намайг сонс хайрт минь сонс
Зүгээр л уучил хайрт минь уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist