Chinggis Khaan - Bayartai Khuuchin on Mini lyrics
Artist:
Chinggis Khaan
album: Shuvuud Nutag Butsaagui
Дөрвөн улирлын турш жаргаасан хуучин он чамдаа баярлалаа
Дөрөө харшуулан одох цаг мөч чинь одоо ингээд ирж байна
Өөр өөрийнхөөрөө чамайг бид баярлан угтаж байлаа
Өөр өөрөөр харин чамайг бид үдэн зарлаж мордуулж байна
Баяртай хуучин он минь баяртай дурсамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай дуу болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай түүх болон үлдлээ чи
Биелээгүй хүсэл мөрөөдлийг минь чи надад үлдээгээд оджээ
Эдлээгүй баяр баясгаланг харин бидэнд орхиод оджээ
Сайхан жаргалын үнэ цэнийг чи ойлгуулж өгөөд оджээ
Санасандаа хүрээгүйн бурууг минь өршөөж өгөөд оджээ
Баяртай хуучин он минь баяртай дурсамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай дуу болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай түүх болон үлдлээ чи
Сэмхэн гунигийн нулимсыг минь чи арчиж өгөөд оджээ
Сэтгэл зүрхний гомдлыг минь харин мартуулж өгөөд оджээ
Үнэнч хосуудын сэтгэлийн заяанд урмаа өгөөд оджээ
Үйлс ариун Монгол түмэнд минь буянаа өгөөд оджээ
Баяртай хуучин он минь баяртай дурсамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай дуу болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай түүх болон үлдлээ чи
♪

Поcмотреть все песни артиста
Other albums by the artist