Chinggis Khaan - Uulzakhsandaa lyrics
Artist:
Chinggis Khaan
album: Shuvuud Nutag Butsaagui
Зүүдэлгүй тэнгэрийн мандалд хурын үүлс нүүлээ
Зүсэрээд ч гэсэн ороосой доо намираа цэнхэр бороо
Зүрх сэтгэлийн гүнд чи минь үзэгдлээ
Зуурхан ч болсон уулзахсандаа
Хүйтэн салхины аясаар хурын үүлс нүүлээ
Хэсэгхэн ч гэсэн ороосой доо намираа цэнхэр бороо
Хүсэл мөрөөдлийн гүнд чи минь үзэгдлээ
Хүлээгээд ч болсон уулзахсандаа
Миний хайрын ариухан охь
Мартагдах шахсан анхны дуу
Миний хайрын ариухан охь
Мартагдах шахсан анхны дуу
♪
Шөнийн сарыг халхлаад хурын үүлс нүүлээ
Шиврээд ч гэсэн ороосой доо намираа цэнхэр бороо
Санаа бодлын үзүүрт чи минь үзэгдлээ
Санаандгүй ч гэсэн уулзахсандаа
Миний хайрын ариухан охь
Мартагдах шахсан анхны дуу
Миний хайрын ариухан охь
Мартагдах шахсан анхны дуу
Анхны дуу
Анхны дуу
Анхны дуу
Анхны дуу
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist