Kishore Kumar Hits

Chinggis Khaan - Bidend Yalgaa Gej Ugui Ee lyrics

Artist: Chinggis Khaan

album: Uuruur Duulj Bi Chadsangui


Энэ биеэ эцсээ хүртэл адилхан хамгаална
Энгэр халуун хайранд ижилхэн уяарна
Дэндүү баярын нулимсаа адилхан залгилж
Дэмий алдахын зовлонд ижилхэн л бачуурдаг
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү анд минь
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү найз минь
Заяа төөрөгтэй адилхан хөтлөгдөнө
Замын дундаас буцах ижилхэн дургүй
Дуудах өөрийн нэрээ адилхан л хайрлаач
Дурдан цэнгэр тэнгэрийг ижилхэн сүсгэлдэг
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү анд минь
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү найз минь
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү анд минь
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү найз минь

Бууж өгөхгүй занг адилхан дээдэлнэ
Буцах няцахыг ижилхэн үзэн ядна
Өргөст модны жимсэнд адилхан шунацгааж
Өнчин сарны доор ижилхэн л гунигладаг
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү анд минь
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү найз минь
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү анд минь
Бидэнд ялгаа гэдэг тийм их байхгүй
Шүү найз минь
Найз минь
Найз минь
Найз минь
Найз минь

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists