Оросын цагаан хусхан хайрын аянд нахиалсан
Оюутан гэнэн залуу нас мөрөөдөл дунд цэцэглэсэн
Ангар мөрний зөөлөн долгио
Вальсийн аянд хөвөрсөн
Анхны хайрын болзоогоо хүний нутагт үлдээсэн
Неужели прошла моя алая молодость
И почему то незабудеться та весенная светлость
Дэрвэлзэнхэн нисээд одсон
Дэрвэж цалгисан он жилүүд минь
Дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай
Эргэн дурсахад нэг л уянгатай
Эрхүүгийн хавар дэндүү сайхан
Энэ л амьдралын минь гэрэл гэгээ
Эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
♪
Сая сая улаан сарнай сэтгэлд минь хоногшсон
Сар жилээр холдох тусам зүүдэнд минь эргэсэн
Олон олон нойргүй шөнө санаанд минь хорогдсон
Оюутны цэнхэр хавартаа эргээд ганцхан очихсон
Неужели прошла моя алая молодость
И почему то незабудеться та весенная светлость
Дэрвэлзэнхэн нисээд одсон
Дэрвэж цалгисан он жилүүд минь
Дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай
Эргэн дурсахад нэг л уянгатай
Эрхүүгийн хавар дэндүү сайхан
Энэ л амьдралын минь гэрэл гэгээ
Эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
♪
Цав цагаахан саран Сибирийн тэнгэрт эрхэлнэ ээ
Хав халуухан шивнээ гитарын аялгуунд шингэсэн
Нутгийнхаа зүгээс ирсэн шувуудын цувааг тоолсон
Нууцхан гэрээ санаж бусдын адил гэгэлзсэн
Неужели прошла моя алая молодость
И почему то незабудеться та весенная светлость
Дэрвэлзэнхэн нисээд одсон
Дэрвэж цалгисан он жилүүд минь
Дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай
Эргэн дурсахад нэг л уянгатай
Эрхүүгийн хавар дэндүү сайхан
Энэ л амьдралын минь гэрэл гэгээ
Эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
Эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
На-на на-на на
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist