Kishore Kumar Hits

Дашням - Өссөн нутаг lyrics

Artist: Дашням

album: Өссөн нутаг


Хөхөө шувуу донгодсоор
Хөвчийн өндөр уул юм аа хө
Хөгшин аавын минь гөрөөлж явсан
Хүүгийн хайртай нутаг юм аа хө
Хөгшин аавын минь гөрөөлж явсан
Хүүгийн хайртай нутаг юм аа хө
Болжмор шувуу жиргэсэн
Буйдан хээрийн тал юм аа хө
Буурал аавын минь адууны бэлчээр
Багын хайртай нутаг юм аа хө
Буурал аавын минь адууны бэлчээр
Багын хайртай нутаг юм аа хө
Хун шувуу зэллэсэн
Хул зэгстэй нуур юм аа хө
Хонгор түүнтэйгээ анхлан танилцсан
Хонин сүргийн бэлчээр нутаг аа хө
Хонгор түүнтэйгээ анхлан танилцсан
Хонин сүргийн бэлчээр нутаг аа хө

Аа-аа-аа-аа-аа-аа-аа-аа

Хөгшин аавын минь гөрөөлж явсан
Хүүгийн хайртай нутаг юмаа хө

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists