Яарах хэрэггүй ээ хоёулаа
Ухаангүй дурлах гэж
Буцах замгүй хайранд бялуурсандаа харамсах вий
Яарах хэрэггүй бүсгүй минь
Сонголтоо хийх гэж
Ухрах замгүй амьдралд зүрхээ сонсохыг хичээцгээе
Уруулны чинь баланд мансуурсан эрвээхэй
Сүүдэрт чинь сэрүүцэхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч (надад өгөөч)
Бугуйн цаг минь удаан, удаан
Чамаас минь хол байлгана
Цээжиндээ багтахгүй сэтгэл минь
Чам руу л гэнэ
Зөөлөн, зөөлөн ширтэх харц нь дулаан
Хайрын урь мэт
Урдаас асах нүд нь үнэнийг минь өгүүлэх мэт
Уруулны чинь баланд мансуурсан эрвээхэй
Сүүдэрт чинь сэрүүцэхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч
Төгсгөлгүй үргэлжлэл
Дурлалд
Мөрийг минь дэрлээд аялах уу?
Удаанаар яарахгүйгээр дурлаж болох уу?
Бусдын нүдэн дээр
Чамайг ямар их хүлээснээ нуухгүйгээр
Уруулны чинь баланд мансуурсан эрвээхэй
Сүүдэрт чинь сэрүүцэхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч (надад өгөөч)
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад
Надад өгөөч
♪
Зүрхээ чи надад өгөөч
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist