Тархинд урсах сонгодог номын
Таслал цэг бүр нь чи болж харагдаад
Симфони тоглох их хотын чимээнд
Сондгойрч чи л ганц гоцлох юм
Үзэх нүдэнд чинь согтон найгаад
Өөрөөсөө асууна би яагаад
Үнсэлт бүрийг чинь шимнэ, дарс шиг
Амтлаад амтлаад баймаар
Бодлоос гардаггүй ая мэт
Болдоггүй чамайг л бодсоор
Бодно түүний талаар
Болгоно түүний тааллаар
Болно миний таамгаар
Бодлоос гардаггүй ая мэт
Болдоггүй чамайг л бодсоор
Бодно түүний талаар
Болгоно түүний тааллаар
Болно миний таамгаар
♪
Торгон мэдрэмж
Торгон мэдрэмж
Торгон мэдрэмж
♪
Тархинд урсах тансаг хөгжмийн
Дахилт бүр нь чи болж сонсогдоод
Өнгөөр солонгорох хотын гэрэлд
Өөрөөс чинь өөр хүнгүй мэт
Асар хүслийн торгон мэдрэмж
Авангард зургийн эцсийн зураас
Дугуй цагны хоёр зүү шиг
Эргээд эргээд баймаар
Бодлоос гардаггүй ая мэт
Болдоггүй чамайг л бодсоор
Бодно түүний талаар
Болгоно түүний тааллаар
Болно миний таамгаар
Бодлоос гардаггүй ая мэт
Болдоггүй чамайг л бодсоор
Бодно түүний талаар
Болгоно түүний тааллаар
Болно миний таамгаар
♪
Торгон мэдрэмж
Торгон мэдрэмж
Торгон мэдрэмж
Торгон мэдрэмж
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist