Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
Би чамд хайртай гэдгээ
Хэзээ чи зүрхэнд минь хандаж
Бороо шиг норгож орхих вэ
Xацар норгосон дуслуудыг
Нулимс байсныг мэдээгүй ч
Хэзээ чи намайг үнсэх вэ
Гэхдээ чи надад дурлахгүй ч гэлээ
Гунисан бодлыг минь хайрлаж амьдраад
Гэхдээ чи саранд дурлахгүйгээр
Гэгээн хорвоогийн өнгийг өөртөө уусгаарай
Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
Цэцгийн дэлбээ газраас өндийж
Хэзээ гадаа хавар болох вэ
Чи хэзээ намайг хайрлах вэ
Гадаа орсон цасан өвлийг
Гуниг байсныг мэдээгүй ч
Хэзээ миний сэтгэл догдлох вэ
Зүрхэнд хэзээ өглөөний наран гийж
Зөөлөн уруул чинь хэзээ үнсэх вэ
Зүүдэнд минь дандаа шүүдэр шиг бууж
Зүггүй салхи шиг намайг хэзээ үнсэх вэ
Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
Зүүдийг минь аргадаж
Чи минь наддаа ирсэн
Сэтгэлийг минь хөдөлгөөд
Холоос чамдаа би ирлээ
Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist