Эцсийн удаа гэж хэлж чадах уу?
Эргэж харалгүйгээр алхаж одох уу?
Үнсээд намайг үдэж чадах уу? (Oh yeah)
Хагацъя даа гэж хэлж зүрхлэх үү?
Наддаа хэлээч
Зүгээр л намайг мартаж чадах уу?
Зүрхээ гээгээд орчлонг туулах уу?
Жилийсэн урт он жилүүд
Чи биднийг өмнөөс тосно
Хагацъя даа гэж хэлж зүрхлэх үү? (Зүрхлэх үү?)
Хайр дурлалгүй хорвоог төсөөлөх үү?
Хагацлын сүүдэр дайрч гэмээнэ
Хар дарсан шөнүүд эхэлнэ
Чадахгүй ээ, хайрт минь
Үгүй дээ, хайрт минь, үгүй
Чамгүйгээр би амьдрахыг хүсэхгүй ээ
Үнэндээ би хагацахыг хүсэхгүй ээ
Үнсээд намайг үдэж чадах уу? (Үдэж чадах уу?)
Үйлээ дагаад уйлж үлдэх үү?
Хайргүй нэгний өвөрт мэгших
Хатуу тавилан чамайг тосно
Эцсийн удаа гэж хэлж чадах уу? (Хэзээ ч чадахгүй ээ)
Эргэж харалгүйгээр алхаж одох уу?
Хоосон хүйтэн харанхуй орчлон (чамайг минь)
Хонгор минь чамайг жиндээх болно (yeah)
Чадахгүй ээ, хайрт минь
Үгүй дээ, хайрт минь, үгүй (үгүй)
Чамгүйгээр би амьдрахыг хүсэхгүй ээ (би хүсэхгүй ээ)
Үнэндээ би хагацахыг хүсэхгүй ээ
Хагацаж чадахгүй ээ (чадахгүй ээ)
Ингэж бүү надаас асуугаач (oh)
Хайраараа жигүүрлэн жаргахыг хүснэ
Ийм тавиланг би хэзээ ч хүсэхгүй (хүсэхгүй ээ)
Хайрын үлгэр муухай төгсөхгүй
Хажуугаас чинь би хэзээ ч холдохгүй ээ
Чадахгүй ээ, хайрт минь
Чадахгүй ээ, хайрт минь
Үгүй дээ, хайрт минь, үгүй (үгүй дээ, хайрт минь)
Чамгүйгээр би амьдрахыг хүсэхгүй ээ (хүсэхгүй ээ)
Үнэндээ би хагацахыг хүсэхгүй ээ (хагацахыг хүсэхгүй ээ)
Хагацаж чадахгүй ээ (чадахгүй ээ)
Ингэж бүү надаас асуугаач (чадахгүй ээ, хайрт минь)
Хайраараа жигүүрлэн жаргахыг хүснэ
Ийм тавиланг би хэзээ ч хүсэхгүй (хэзээ ч хүсэхгүй ээ)
Хайрын үлгэр муухай төгсөхгүй
Хажуугаас чинь би хэзээ ч холдохгүй
Хагацаж чадахгүй ээ, чамаасаа би
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist