Kishore Kumar Hits

Bold - Чи Бид Хоёр lyrics

Artist: Bold

album: Амьдралын Гол Дүр


Би замын унаанд дайгдаад, чамайг авахаар очсон
Хаалга зөөлөн хаагдаад, чи минь гараад ирсэн
Хувцас дүүрэн цүнхтэй бидний хогшил байсан
Чамайг тосож гүйхдээ зүрх минь халуу шатсан
Зүрхээ холбож цаг хугацааг ингэж эхэлсэн
Чи намайг би чамайг мөнхөд хайрлахаа амласан
Хайр ямар агуу хүчтэй гэдгийг
Аз жаргал хайр дээр тогтдог гэдгийг
Хайж явсан чамайг энэ ертөнцөөс
Чамайгаа олсон, олон жил хамтдаа амьдарчээ
Чи анхны гэсэн бүхнээ надад харамгүй өгсөн
Бидний хайрын түүхээс зулзаган цэцэг ургасан
Амлаж байсан үгэндээ хүрч би хэдий чадаагүй ч
Чиний зүрхний нэгэн тал миний цээжинд цохилж байна
Хайр минь хүн гэдэг дахиад төрдөг бол
Тэр цагт чамдаа чи наддаа зорьж учрах байхдаа
Хайр ямар агуу хүчтэй гэдгийг
Аз жаргал хайр дээр тогтдог гэдгийг
Хайж явсан чамайг энэ ертөнцөөс
Чамайгаа олсон, олон жил хамтдаа амьдарчээ
Хоёул хамтдаа
Хослох зүрхээрээ мэдэрсэн
Эхлэл болгон дандаа дүүрэн биш хэдий ч
Миний чамд өгсөн хайр хэзээ ч дундрахгүй ээ
Амьдралаас олсон бүх зүйл минь хайр
Чамаасаа мэдэрсэн халуун хайрыг
Зүрхэндээ хадгалж явсан би
Зүрхэнд чинь хэлье
Хайр ямар агуу хүчтэй гэдгийг
Аз жаргал хайр дээр тогтдог гэдгийг
Хайж явсан чамайг энэ ертөнцөөс
Чамайгаа олсон, олон жил хамтдаа амьдарчээ
Хайр ямар агуу хүчтэй гэдгийг
Аз жаргал хайр дээр тогтдог гэдгийг
Хайж явсан чамайг энэ ертөнцөөс
Чамайгаа олсон, олон жил хамтдаа амьдарчээ
Хоёул хамтдаа
Хослох зүрхээрээ мэдэрсэн
Чамайгаа олсон, олон жил хамтдаа амьдарна аа

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists