Өргөн чөлөө минь бужигнаад
Үй олон хөлийн чимээтэй
Өссөн саруул гудамжаар минь
Үдшийн гэрлүүд чимэгтэй
Яарсан олны дундаас
Ямар азаар чи
Бидэн хоёр учирсан юм бэ?
Хайр бүхний минь эхлэл
Найрсаг Улаанбаатар минь
Учрал бүрийн минь тэнхлэг
Уулзвар болсон Улаанбаатар минь
Хүйтэн өвлийг үл ажирсан
Хүсэл дүүрэн болзоондоо
Хүрэм минь хэдий нимэгхэн ч
Хөтлөлцөн хамт алхсан
Зөөлөн цас дээрээс бударсаар
Зөвхөн чи бидэн
Хоёулахнаа зугаалах мэт
Хайр бүхний минь эхлэл
Найрсаг Улаанбаатар минь
Учрал бүрийн минь тэнхлэг
Уулзвар болсон Улаанбаатар минь
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist