Kishore Kumar Hits

Battulga Duulim - Bid teeverchin busguichuud lyrics

Artist: Battulga Duulim

album: Bid teeverchin busguichuud


Алтан шар замдаа ерөөл өргөж сүсгэлсэн
Аавын олон хөвгүүдтэй мөр зэрэгцэн хурдалж яваа
Аяны алтан дөрөөг аялгуут дуугаараа мялааж
Амьдралын их ачааг алс холоос тээсэн
Аяны алтан дөрөөг аялгуут дуугаараа мялааж
Амьдралын их ачааг алс холоос тээсэн
Хүнд хэцүүг хүлэгтээгээ хамт туулж
Хөрслөг болтлоо хөдөлмөрлөж яваа
Хацар гоо миний Монголын бүсгүйчүүд
Хатуугаас хашираагүй хатан ухаант бүсгүйчүүд
Холын аян замдаа халгаж шантарч үзээгүй
Хорвоогийн сайхан бүхнийг эхийн хайраар бүүвэйлж яваа
Үзэсгэлэнт сайхан цайранд нь аяны тоос шингэсэн
Үнэн хайрын сэтгэл нь цэцэг шиг ургасан
Үзэсгэлэнт сайхан цайранд нь аяны тоос шингэсэн
Үнэн хайрын сэтгэл нь цэцэг шиг ургасан
Хүнд хэцүүг хүлэгтээгээ хамт туулж
Хөрслөг болтлоо хөдөлмөрлөж яваа
Хацар гоо миний Монголын бүсгүйчүүд
Хатуугаас хашираагүй хатан ухаант бүсгүйчүүд

Хүнд хэцүүг хүлэгтээгээ хамт туулж
Хөрслөг болтлоо хөдөлмөрлөж яваа
Хацар гоо миний Монголын бүсгүйчүүд
Хатуугаас хашраагүй хатан ухаант бүсгүйчүүд
Хүнд хэцүүг хүлэгтээгээ хамт туулж
Хөрслөг болтлоо хөдөлмөрлөж яваа
Хацар гоо миний Монголын бүсгүйчүүд
Хатуугаас хашираагүй хатан ухаант бүсгүйчүүд
Хатуугаас хашираагүй хатан ухаант бүсгүйчүүд
На-на-на-на-на-на
На-на-на
Хатан ухаант бүсгүйчүүд

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists