Battulga Duulim - Minii hoyor erdene lyrics
Artist:
Battulga Duulim
album: Minii hoyor erdene
Халуун энгэрт нь эрхэлсэн энхрий үрийн сэтгэлээр
Хайртай ижийгээ хүндлэн дуулж явнаа хүү тань
Хоног хоногийн уртад хорвоогийн сайхныг бахдан
Хотол түмнээ өргөн хийморьтой явнаа хүү тань
Хайр хайрын дээдээр хүүгээ өсгөсөн ээж минь
Дуу дууны эгшигээрээ аялгуу хөглөсөн эрдэнэ минь
Сайртай хацраа үнэрлүүлдэг уул шиг нөмөртэй аавынхаа
Сайхан сургуулийг дээдлэн ухаарч явнаа хүү тань
Өдөр өдрийн нарыг өндөр тэнгэртээ шүтэн
Өвөг дээдсийн шүтээндээ залбирч явнаа хүү тань
Хайр хайрын дээдээр хүүгээ шагнасан аав минь
Дуу дууны эгшигээрээ ухаарал хайрласан эрдэнэ минь
♪
Үгээр зүйрлэх аргагүй үлэмж тансаг хорвоогийн
Үдлээд буцах жам минь хос ятгаараа аргадсан
Эгэл түмэн ардын сэтгэлийн хийморьт гэрэлтсэн
Ижий аав л хоёр минь миний л хоёр эрдэнэ
Хайр хайрын дээдээр хүүгээ өсгөсөн ээж минь
Дуу дууны эгшигээрээ ухаарал хайрласан аав минь
Авъяас билгийн тэнгэрт энхрий үрээ дагуулсан
Ай миний шүтээн ааваа л ижий хоёр минь
Ааваа л ижий хоёр минь
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist