Хайраар дутвал гунддаг
Халамжаар дутвал зутардаг
Итгэл сэтгэл оройлдог
Эр хүн гэдэг чинь эмзэгхэн ч юмуу даа
Хорвоогийн түмэн нугачаанд
Холыг харах ухаантай ч
Хоног өдрийн хооронд
Ханийхаа гарыг хардаг даа
Хайраар дутвал гунддаг
Халамжаар дутвал зутардаг
Итгэл сэтгэл оройлдог
Эр хүн гэдэг чинь эмзэгхэн ч юмуу даа
Амьдралын хүнд хүчрийг
Нуруундаа үүрэх тэнхээтэй ч
Аяга цайгаа хийхдээ ч
Ханийхаа гарыг хардаг даа
Хайраар дутвал гундана
Халамжаар дутвал зутардаг
Итгэл сэтгэл оройлдог
Эр хүн гэдэг чинь эмзэгхэн ч юмуу даа
♪
Өгсөж уруудах тавиланд
Өмөг түшиг нөмөртэй ч
Өрх гэрийнхээ хойморт
Ханийхаа гарыг хардаг даа
Хайраар дутвал гундана
Халамжаар дутвал зутардаг
Итгэл сэтгэл оройлдог
Эр хүн гэдэг чинь эмзэгхэн ч юмуу даа
Хайраар дутвал гундана
Халамжаар дутвал зутардаг
Итгэл сэтгэл оройлдог
Эр хүн гэдэг чинь эмзэгхэн ч юмуу даа
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist