Kishore Kumar Hits

Ice Top - Bidnii Medeh Naiz (Instrumental) lyrics

Artist: Ice Top

album: One Time


Энэ дуунд гарах үг бүхэн үнэн билээ
Харин бид андийгаа ингэж дүгнэлээ
Энэ нь бидний түүнд өгөх үнэлгээ
Найз минь яав даа! Чи минь яав даа!
Яагаад заавал амьдрал чамд хатуу хүтүү хандана вэҮ
Бид нар нь андийгаа дурсан санан харуусан сууна
Өө найз минь чи бидний анд минь
Наана үргэлж суухгүй дээ! миний муу найз
Наргиж цэнгэж доргиж явсан харин тэр цагт
Найз гээд нөхөд байсан сайхан найз нар одоо хайчив
Харин чи минь одоо яачихав даа
Зүв зүгээр байсан чи зүв зүгээр
Харин тэднийг зүгээр байсан гэдэгт бид итгэхгүй
Хараагүй энэ бүхнийг бид нүдээр хараагүй
Харин энэ дуундаа бид харсан юм шиг хэлчихье
Хэн түүнийг түрүүлэж цохив
Тэнд байсан архийг уусан бүх л хүмүүс
Цохисон нүдсэн зодсон
Харин сүүлд нь хэн нь буруутав даа
Мөнгө улаан нүд цагаан
Харин миний найзыг улаан цагаан түлэхчих юм даа
Тийм! тийм! тийм! тэр бидний найз!
Ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио гэгчээр
Миний найзыг юунд хүйтэн чулуу тэврүүлэв дээ
Тэр муусай залуус цагаа тулахаар
Найзаа хаяан адгуус мэт аашилав
Цаашилвал миний найзыг хэлэс хэргээр суулгасан гэж
Хүмүүс надад дуулгасан
Бидний тархинд буулгасан
Түүнийг сонсоод харууссан
Насан өндөр болсон ээж чинь чамайг санан бэтгэрч сууна
Эелдэг даруухан нүдэнд дулаахан гэж гайхахдаж
Ингэж алдаж гэндэхийг чинь сонсон хайрт нөхөд нь балмагдаж явсан үе
Саяхан бүр саяхан мэт санагдаж нүдэнд харагдана найз минь
Миний найз үнэхээр хүмүүсийн хэлдэгээр
Хүүе! байз! гээд хэнийг ч ялгаагүй харсаар байхад зодолдох
Муусай нөхдийг хаяад явж чадаагүй тиймдээ ч муу найз минь
Ингэж яваа юм уу даа, Гэвч удахгүй
Харууссан чиний хойноос найз нар чинь харууссан
Ханилсан хайртын чинь нүднээс нулимс урсан хоцорсон
Учирсан зовлонг уулын чинээ бүү бод!
Урьдын адил шүлэглээч, үнэн бүхнийг дуулаач! дуулаач! дуулаач!
Гагцхүү үнэнийг чи дуулаач! дуулаач! дуулаач!
Ганцхан чи л үнэнийг дуулна найз минь!
Хэлэж ирдэггүй хийсэж ирдэг энэ хар гай
Яагаад заавал тэр өдөр чамайг дайраад гарав
Саваагүй Саваагүй Саваа модоор Саваагүй
Хүсээгүй Хүсээгүй Хүрэн зүрх минь Хүсээгүй
Хүсээгүй зовлонгоо амсана гэж бодоогүй
Хүн бүхэн өөрийнхөөрөө байх ёстой юм
Хууль цааз түшээ нарт л шударга байдаг юм
Худалч атлаа хэн ч гэсэн үнэн үгнээс айдаг юм
Хар буруу санаж явсангүй найз минь чамд би
Харааж ерөөж сайн муу яваасай гэж би хүссэнгүй
Айгаагүй амьдрал хатуу тоглоом гэдгийг чи минь мэдээгүй бас бодоогүй байсан
Тэнд байсан хамт байсан новшийн нөхдөөд
Амь амиа бодон байцаалт өгөхөөс зугтсан
Энхрий бяцхан үр чинь өдрөөс өдөрт өсөж торинож байна
Эрхэм нандин аавийгаа хайна
Ээжээсээ нэг л зүйлийг хүү чинь үргэлж гуйна нэхнэ
Найз минь амьдралд хөл алдах үед чинь
Бид сэтгэл зүрхээрээ үргэлж чамтай хамт байх болно!

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists