Үүлийн цаагуур жаргаад
ургаж мандах наран
Уудам орчлонг элчээр дүүргэнэ
Гэрэлтэй бол сүүдэртэй
амьдрал гэдэг даваанд
Хүний сэтгэл хайраар л дутах юм.
Нар дэлхийгээ гийгүүлдэг шиг
намайг гэх хүн дэргэд минь байна
таны нөмөр сэтгэл минь дүүрнэ
Гэгээ хайсан харанхуйн дунд
хайр хэмээх наран бий
Хүний амьдрал дуулмаар сайхан
Асуулгүй зурсан заяа тавилангийн
алдаа бүх нь санаандгүй он жилүүд
Аз жаргалыг надад л хайрласан
амьдрал чамд би баярлах юм.
Үүл нь цаанаас ургаад
үдшийг тэвэрсэн саран
Үлэмжийн хорвоог гэрлээр сүйлэх юм.
Үнэнтэй бол худалтай
үүрдийн биш амьдралд
Хүнийг хайрлах ухаанаар л дутах юм
Намар хавраа үгүйлдэг шиг
намайг гэх хүн хажууд минь байна
Бүгдийг уучлах шиг цасан хаяална.
Асуулгүй зурсан заяа тавилангийн
алдаа бүх нь санаандгүй он жилүүд
Аз жаргалыг надад л хайрласан
амьдрал чамд би баярлах юм.
Асуулгүй зурсан заяа тавилангийн
алдаа бүх нь санаандгүй он жилүүд
Аз жаргалыг надад л хайрласан
амьдрал чамд би баярлах юм.
амьдрал чамд би баярлах юм.
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist