Үгүй дээ тэр миний мэдэх ганцаардагч нэгэн
Үнэндээ тэр миний л адил хайраар дутагч хүн
Уйтгар түүнийг юунаас ч илүү зовоогоод
Өөрийгөө ч тэр танихаа больсон нэгэн
Үгүй дээ тэр миний мэдэх азгүй хүн
Үнэндээ тэр бусдын хайрыг хүсэгч нэгэн
Амьдрал түүнд айдас болон хувирсаар
Алхаж хүрч чадахгүй өөртөө хорогдсоор
Одоо тэр орь ганцаараа
Олноос тэр холдон одсоор
Он цагийг үдсээр л байна
Харин тэр үүнийг хүсээгүй
Халуун дотноор хэнд ч яриагүй
Хашихарч тэр ер нь уйлаагүй
Амьдрал бол далайн давалгаа шиг догшин
Амьдрах гэдэг давалгааг сөрөх шиг хэцүү
Амьдрал бол салхи шуурга шиг ширүүн
Амьдрал гэхдээ аялуу дуу шиг яг л амтат дарс шиг
Мэдэх үү...
Үгүй дээ тэр миний мэдэх ганцаардагч нэгэн
Үнэндээ тэр миний л адил хайраар дутагч хүн
Уйтгар түүнийг юунаас ч илүү зовоогоод
Өөрийгөө ч тэр танихаа больсон нэгэн
Одоо тэр орь ганцаараа
Олноос тэр холдон одсоор
Он цагийг үдсээр л байна
Харин тэр үүнийг хүсээгүй
Халуун дотноор хэнд ч яриагүй
Хашихарч тэр ер нь уйлаагүй
Амьдрал бол далайн давалгаа шиг догшин
Амьдрах гэдэг давалгааг сөрөх шиг хэцүү
Амьдрал бол салхи шуурга шиг ширүүн
Амьдрал гэхдээ аялуу дуу шиг яг л амтат дарс шиг
Мэдэх үү...
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist