Аливааг муугаар дуусгахад би дургүй
Амьдралаас харин би огт шантраагүй
Шаналж зовох шартах аль ч тэр үеийг
Адилхан зэвүүцэн үл тэвчнэ
Ихэмсэг хүйтэн занг хэзээнээс үзэн ядна
Эрхэмсэг хоосон чанарт үл итгэнэ
Басхүү тэгээд хулгайн нүдээр хүний захиаг унших
Хэнийг ч гэсэн нүгэл хэмээн би цээрлэнэ
Үнэн худал нь үл мэдэгдэх хагас дутууд дургүй ээ
Яриаг минь тасалж үл тоомсрлоход бүр ч дургүй ээ
Үгийн зөрөөгүй өөдөөс хутга тулгах яав ч шудрага бус
Үгүй гэхэд ар нуруунаас хутгалах үнэхээр өөдгүй зан
Хоосон хов жив яриаг би үзэн ядна
Хий хуурамч магтаал шийдэмгий бус зан
Аль эсвэл шарийг минь малтаж бахаа хангах
Адаглаад зүрхийг минь зүсэх чихраанд би дургүй ээ
Би дургүй ээ... Би дургүй ээ...
Би дургүй ээ... Би дургүй ээ...
Үнэхээр өөдгүй занд би дургүй ээ
Ихэмсэг хүйтэн занд би дургүй ээ
Бардам омогоо хэзээнээс би үл тэвчинэ
Болвол түүнийг чөдөрлөөд хаявал дээрсэн
Нэр төрөө уландаа гишгэх хоёр нүүртэн юу ч биш ээ
Нээрээ ингэхэд нэр төр гэж юуг хэлэх билээ
Тэнгэрээс унасан далавчийг би олж харахдаа
Тэгэс гээд өнгөрдөг нь өрөвчхөн зангүй ч юм шиг би
Харгис хэрцгийг арчаагүйтэй адил үзэн ядна
Харин гэмгүй хүмүүс золиослогдсонд харамсна би
Хулчгар зан гаргахдаа өөртөө би дургүй ээ
Гэм буруугүй нь шийтгүүлхийг би үл тэвчнэ
Сэтгэлрүү минь өнгөлзхөд мэдээж би дургүй ээ
Сэв суулгаад тэр ч бүү хэл нулимаад хаях юм аа
Аливааг муугаар дуусгахад би дургүй
Амьдралаас харин би огт шантраагүй
Шаналж зовох, шартах аль ч тэр үеийг
Адилхан зэвүүцэн үл тэвчинэ
Би дургүй ээ... Би дургүй ээ...
Би дургүй ээ... Би дургүй ээ...
Үнэхээр өөдгүй занд би дургүй ээ
Ихэмсэг хүйтэн занд би дургүй ээ
Би дургүй ээ... Би дургүй ээ...
Дургүй ээ...
Би дургүй ээ... Дургүй ээ...
Дургүй ээ...
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist