Зан зангаа мэдэлцэх гэж
Завгүй өнгөрүүлсэн бидний жилүүд
Заримдаа үзэн ядна
Заримдаа үхэн хатна, чи бусдаас илүү
Oh baby, зүүд шиг байна
Намайг сэрээгээч, там шиг байна энд
Oh baby, зүүд шиг байна
Намайг сэрээгээч, диваажин шиг байна энд
Хүмүүс хосоороо энэ хорвоог туулах ёстой гэдэг
Буцах учиргүй аавын минь бэр гуйсан хадаг
Төрсөн гэрээ орхиод гарсан чи надтай
Амьдралаа чамтай холбосондоо би азтай
Алаг нүднээс чинь нулимс асгаруулсан
Аав ээждээ хэлэлгүй бүгдийг даван туулсан
Чи минь хамгийн шилдэг алдаа дутагдлыг минь хэлдэг
Зан ааш эвдрэх нь элбэг, чи минь ганц таарах сэлбэг
Зан зангаа мэдэлцэх гэж
Завгүй өнгөрүүлсэн бидний жилүүд
Заримдаа үзэн ядна
Заримдаа үхэн хатна, чи бусдаас илүү
Oh baby, зүүд шиг байна
Намайг сэрээгээч, там шиг байна энд
Oh baby, зүүд шиг байна
Намайг сэрээгээч, диваажин шиг байна энд
Инээж хөхөрч, нэг орон дээр өнхөрч
Хажууд чинь хурхирч, нэлээд хугацаа өнгөрч
Сайндана муудна, хайр шалгана тэвчээр
Саадыг даван туулна, бүгдийг хайрын хүчээр
Үргэлж бунд байна, зүрх минь чамд байна
Үнэнч анд маань, үхтлээ хамт байна
Амьдрал гоё байна, маргалдах үе байна
Уянгалаг ая байна, дууны чинь үг байна
Зээлтэй ч гэр байна, зөөлөн ор байна
Хүзүүдэх үр байна, хосын жор байна
Эхэлсэн цэг байна, мөрөөдөл нэг байна
Зүдрэх цаг байна, дуустал нь цуг байна
Зан зангаа мэдэлцэх гэж
Завгүй өнгөрүүлсэн бидний жилүүд
Заримдаа үзэн ядна
Заримдаа үхэн хатна, чи бусдаас илүү
Oh baby, зүүд шиг байна
Намайг сэрээгээч, там шиг байна энд
Oh baby, зүүд шиг байна
Намайг сэрээгээч, диваажин шиг байна энд
Сэтгэл зүрхний минь эзэн, миний будаатай хуурга
Хажууд чинь би байна, чамайг дааруулахгүй цасан шуурга
Бааранд чамтай танилцаагүй, хоёулаа бүр хар багын
Түүнд миний дэлгүүр нээлттэй 24 цагийн
Жаргалан жаргалан, чамтайгаа таргална
Чамтайгаа байхад үхлээс бусдыг аргална
Дээжийг нь аягална, дахиад гэхэд баярлана
Хүүхдүүдээ унтуулчаад, хүүхдүүд шиг маяглана
Чинийхээ төлөө би чадах бүхнээ хийнэ
Аашийг чинь олох гэсээр өвгөн болох вий
Чинийхээ төлөө би чадах бүхнээ хийнэ
Аашийг минь олох гэсээр эмгэн болох вий
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist