Чинийхээ эзгүйд би бодол дунд дарагдан хѳнгѳн гуниглах дуртай
Эргээд уулзах болгонд хаврын урийг мэдэрдэг
Чамгүйгээр ѳнгѳрѳѳх ѳдрүүдийг би тоолон хүлээн суухад жаргалтай
Чи бидний тухай мѳрѳѳдѳл үргэлжилсээр
Зүрх минь чи юунд итгэж ядна вэ
Юунд хоосон түгшинэ вэ
Аз жаргал минь юунд эргэлзэнэ вэ
Бүсгүй хүний жаргал дотор чи амраач
Ганцаар байх ѳдрүүд саяхан юм шиг санагдан нулимс цийлэгнэ ээ
Шаналж биш баярлаж цамцыг чинь үнэрлэн сууна
Бидний жижигхэн бас хэврэгхэн ертѳнцыг чи хамгаалж чадсан
Эзгүй арал байсан ч чинийхээ л дэргэд байна
Зүрх минь чи юунд итгэж ядна вэ
Юунд хоосон түгшинэ вэ
Аз жаргал минь юунд эргэлзэнэ вэ
Бүсгүй хүний жаргал дотор чи амраач
♪
Зүрх минь чи юунд итгэж ядна вэ
Юунд хоосон түгшинэ вэ
Аз жаргал минь юунд эргэлзэнэ вэ
Бүсгүй хүний жаргал дотор чи амраач
Зүрх минь чи юунд итгэж ядна вэ
Юунд хоосон түгшинэ вэ
Аз жаргал минь юунд эргэлзэнэ вэ
Бүсгүй хүний жаргал дотор чи амраач
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist