Цонхны цаана урсгал
Энэ хүмүүс, энэ машинууд
Би энд гаднаа гөлрөн
Дотроо бодлогоширно
Чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
Би чамайг харахгүй, чи намайг сонсохгүй
Гэвч үе үехэн зүрх догдлон халуу шатна
Чамтай ойр, ойр ойр зөрснийх
Би чамайг өдөржин бодлоо
Нүд, гар, бие, үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу, мэдэхгүй ээ
Зүгээр л чамайг өдөржин бодлоо
♪
Чи энэ гариг дээр, энэ хотод, энэ гудамжинд
Чиний амьсгалж байгааг бас инээж байгааг
Би цонх онгойлгон, тавцан дээрх гоодалийн үнэрийг
Чиний дотроос мэдэрнэ, гэвч чамайг харахгүй ээ
Өнөөдөр бас, маргааш ч харахгүй ээ
Би чамайг ахиж, хэзээ ч харахгүй ээ
Би чамайг өдөржин бодлоо
Нүд, гар, бие, үнэр
Би чамайг өдөржин бодлоо
Нүд, гар, бие, үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу, мэдэхгүй ээ
Зүгээр л чамайг өдөржин бодлоо
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist