Хориотой бүс чамруу нэвтрэх үнэхээр хэцүү
Хориглочихсон зүрхэн талд минь х тэмдэг зурчихсан
Сэтгэл итгэл хоёр минь тэмцэлдэнэ яг л шүүхийн тавцан
Сэдэрсэн эд эсүүд минь чамайг надаас нэхэн тэмцэнэ
Сэрэхийг хүсдэггүй зүүд тэнд л чамтай учирна
Сэтгэлээ би тэнд чинь намжааж байж болох уу?
Нүгэлт санаагүй алдаандаа үргэлж гэмшинэ одоо
Нүүргэлсэн их бодлууд үргэлж толгой тогшино дандаа
Сайхан байжээ цагаан дурсамж хар бараан болох хүртэл
Сайхан байжээ цаснаар алхаад хавар минь дуусах хүртэл
Сайхан байжээ анхны бөгөөд сүүлчийн минь үнсэлт хүртэл
Сайхан байжээ анх авхуулснаас сүүлчийн минь зураг хүртэл
Сохолчихсон гадны нөлөө байхгүй сохорчихсон
Ганцхан түүний талаар бодлууд тархинд минь бүрэлдэнэ
Тааж хэлэшгүй түүний минь байгаа байдал тансаг үнэр
Таамаглал бүрийг минь няцаадаг оньсого мэт
Түүний чанар өнгө өнгөөр солигдоно
Тэр яг жилийн дөрвөн улирал
Хүйтэн дулаан уйлна хайлна
Надруугаа уусна нэвчинэ
Бүрэн чинээгээрээ энергээрээ намайгаа хамгаараа
Өөртөө татах увьдастай чи чи чи
Сайхан байжээ цагаан дурсамж хар бараан болох хүртэл
Сайхан байжээ цаснаар алхаад хавар минь дуусах хүртэл
Сайхан байжээ анхны бөгөөд сүүлчийн минь үнсэлт хүртэл
Сайхан байжээ анх авхуулснаас сүүлчийн минь зураг хүртэл
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist